Цюрихийн UBS банк европ нефтийн үнэ унана гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Цюрихийн UBS банк европ нефтийн үнэ унана гэв

Европын Brent Америкийн WTI гэх хоёр сортын нефтийн үнэд хийсэн судалгаанд санал зөрүүтэй байна. Тухайлбал, Британийн Barclays банк үзэхдээ 2020 он гэхэд энэ хоёр маркийн нефтийн нэг баррелийн үнэ мэдэгдэхүйц нэмэгдэн, 184-185 ам.доллар болно гэжээ.

Харин Швейцарийн  томоохон хоёр банкны шинжээчид энэ арван жилийн сүүлчээр европ нефтийн үнэ  нэлээдгүй буурна гэсэн байна. Жишээ нь, UBS банк нэг баррель Brent 95 ам.долларын үнэтэй байна гэсэн бол Credit Suisse банк түүний үнийг 90 ам.доллар хүртэл бууна гэсэн байна.

Эдгээр 20 дүгнэлтийн дунджийг аваад үзвэл Brent маркийн нэг баррель 118 ам.доллар болж байна. Ойролцоогоор ийм тоог Францын зээл, санхүүгийн Societe Generale хүрээлэн (116 доллар), Японы Nomura банк (115 ам.доллар) мөн гаргаад буй. Хэрэв  одоо европ марк 108 ам.доллар орчмоор үнэлэгдэж байгааг авч үзвэл ирэх найман жилд түүний үнэ ялимгүй нэмэгдсэн байх юм.

Brent ба WTI үнээр зэрэгцэнэ

Шинжээчид Америкийн WTI сортын үнийн дүгнэлт арай эрчимтэй хийгдэв. Бүх дүгнэлтүүдийн дундаж нь 116 доллар болж байна. Тэр хавьцаа л үнэ байна гэж Америкийн эрчим хүчний First Energy Group компани ба Японы Institute of Energy Economics (хоюулаа – 115 доллар) нар дүгнэжээ. Харин National Australia Bank 125 ам.доллар гэсэн дүгнэлтээ гаргасан байв.

Өнөөгийн  WTI  маркийн нэг баррелийн  86 доллараас 2020 оны 116 доллар нь өсөлт гэхээсээ үнийн тогтворжилт болон харагдаж байна. Европ, Америкийн нефтийн үнийн зөрөөний алдагдал ийнхүү зэрэгцэхээр болсон гэх талтай.

Үнэтэй төслүүдийн талаарх эргэлзээтэй үнэлгээ

Эдгээр дүгнэлтүүдийг  алдаагүй зөв гэж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ Reuters агентлагийн судалгаа нь дэлхийн тэргүүлэх шинжээчид нефтийн үнэ цаашид өснө гэдэгт эргэлзээ гаргаж өгөв. Үүнээс үүдэн олон улсын томоохон банкууд нефтийн үнэ өснө гэсэн хандлагаар хийгдсэн үнэтэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ нэлээдгүй эргэлзээтэйгээр хандах нь тодорхой болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж