
Америкийн поп, рокийн олон одод “Сэнди” шуурганд нэрвэгдэгсдэд туслах буяны тоглолтоо Нью-Йорк хотноо хийсэн юм. Өнгөрсөн бямба гаригт тоглосон энэ концертыг дуучин Кристина Агилера нээв. NBS телевизийн явуулж байгаа буяны арга хэмжээний хүрээнд уг концертыг зохион байгуулсан байв. Хандивийн мөнгө хөрөнгийг Улаан загалмайн санд оруулах юм. Тэдний тоглолтыг АНУ-ын томоохон телевизүүд дамжуулсан байна.