Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг жил тутам болдог уламжлалт марафоныг явуулахгүй байх шийдвэр гаргасан байна. “Сэнди” шуурганы үр дагавар 47 мянга хүртэл хүмүүс оролцдог энэ тэмцээнийг явуулах боломжийг өгсөнгүй гэж захирагч тайлбар хийжээ. Марафон гүйлтэд зориулах хөрөнгийг гамшгийн үр дагаварыг ашиглахад зориулахаар болсон гэх мэдээ өмнө нь хэвлэлээр гарч байв.
Гамшгийн хохирол 30-50 тэрбумаар яригдах бололтой
АНУ-ын зүүн мужуудаар дайрсан “Сэнди” шуурганд амь үрэгдэгсдийн тоо 106 болоод байна. Гамшгийн үеэр хамгийн их хохирлыг Нью-Жерси, Нью-Йорк мужууд амсчээ. Эрх баригчдын урьдчилсан дүгнэлтээр хохирлын хэмжээ 20 тэрбум доллар болоод байна. Харин Eqecat гэх эрсдлийн үнэлгээний агентлагийн мэдэгдсэнээр гамшгийн хохирол 30-50 тэрбум доллар болж магадгүй гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР