
Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг хямд үнэтэй нүүрсээр хангах хүрээнд Багануурын уурхайгаас олборлож байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөгт багтаан борлуулахаар болсон юм. Ингэхдээ нэг өрхөд гурав хоноод 40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулахаар болоод байгаа. Харин олборлосон нүүрсийг нийслэлд тээвэрлэн авчрах ажлыг “Улаанбаатар төмөр зам”-ынхан гүйцэтгэж, Амгалан, Толгойт гэсэн хоёр өртөөнд буулгаж тэнд нь тусгай хэсэг нүүрсийг дахин шигшэж 40 кг-ын шуудайд савлан хороод руу хүргэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Эл ажил газар дээрээ ямар байгаатай ийнхүү Ерөнхий сайд амралтын өдрүүдэд танилцаж байна. Ямар ч байсан хямд үнэтэй нүүрсийг хамгийн тэргүүнд Хан-Уул дүүргийнхэнд хүргэнэ. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.