
Шийдвэрийн хүрээнд нэгдсэн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгож, төслийн санхүүжилтийг төрийн өмч давамгайлсан байдлаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран зохион байгуулах үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэлээ. Түүний зэрэгцээ нэгдсэн төмөр замын тодорхой чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барихаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн оруулсан хөрөнгө, гаргасан зардлыг нэгдсэн төмөр замын суурь бүтцийн хөрөнгө оруулалтад оруулан тооцох замаар татан оролцуулж, барилга угсралтын ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтлоо.
Б.МАРАЛ