Дөрвөн цагийн тугрш үргэлжилсэн энэ хурлын эхэнд БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар Шинэчлэлийн Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн бодлого, хөтөлбөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлыг танилцуулсан. Дараа нь орон нутгийн боловсролын байгууллагын төлөөллүүд өнөөгийн тулгамдаж буй асуудал болон яамнаас хэрэгжүүлэх ажлын талаар өөрсдийн санал хэллээ.
Хурлын төгсгөлд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг “Эхний уулзалт үр дүнтэй боллоо. Цаашдаа энэ уулзалтыг улиралд нэг удаа зохион байгуулж аль аймаг, аль газар ямар тэргүүн туршлага хэрэгжүүлэх гэж байна. Тэндээс харилцан туршлага солилцсон үр дүнтэй хурал байх болно” хэмээн дүгнэлээ.