“Galaxy S III mini” худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

“Galaxy S III mini” худалдаанд гарна

Өмнөд Солонгосын “Samsung” корпорациас ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 8-ны өдөр “Galaxy S III” смартфоны хэмжээг багасгасан хувилбар буюу “Galaxy S III mini” смартфоныг албан ёсоор танилцуулж, худалдаанд гаргах тухай мэдээлжээ. Энэхүү “Galaxy S III mini” нь 121.55 x 63 x 9.85 мм-ийн хэмжээтэй, 111.5 гр жинтэй бөгөөд 8 болон 16 гегабайтын багатаамжтай санах ойтой, Android 4.1 үйлдлийн систем, таван мегапикселийн камертай, урдаа видео дуудлага хийхэд зориулагдсан “VGA” нарийвчлалтай камертай, 800 x 480 нягтрал бүхий супер “AMOLED” дэлгэцтэй юм байна. Түүнчлэн  “Samsung” корпорациас өнгөрсөн зургадугаар сард худалдаанд гаргасан “Galaxy S III” смартфон дэлхий дахинаа 30 сая хэрэглэгчийн гарт хүрсэн тухай мэдээлжээ. “Samsung”-ийн гаргасан “Galaxy S” смартфоны анхны загвар нь дэлхий дахинаа өнгөрсөн онд 10 сая хувь борлогдож байсан бол удаах загвар “Galaxy S II” загвар нь энэ оны эхэн үе хүртэл 20 сая хувь борлогдсон амжилт үзүүлжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж