
Өвөрхангай аймагт автомашины тэвшин дээр сууж явсан хүн унаж амь насаа алджээ. Уг осол тус аймгийн Нарийн тээл сумын Далд хавтгай гэх газарт гарсан байна. Амь насаа алдсан хүн 33 настай байжээ. Тэрээр Портер маркийн автомашины тэвшин дээр сууж явсан бөгөөд сайр, жалга ихтэй газар унасан аж. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Б.СҮХ