Жастин, Жессика нар Танзанийг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Жастин, Жессика нар Танзанийг зорьжээ

Алдартан хосууд Жастин Тимберлейк, Жессика Биел нар Италид тансаг хуримаа хийснийхээ дараа бал сараа өнгөрүүлэхээр зэрлэг ан амьтан, онгон байгалиараа алдартай Африкийн Танзанийг хувийн онгоц хөлөглөн зорьжээ. Шинэхэн гэрлэсэн дурлалт хосууд ийнхүү Танзанийг зорьсноор дэлхийд алдартай “Сафари аялал” хийж, эх дэлхийнхээ сүр жавхланг мэдэрч, зэрлэг амьдралыг ойроос харах зэргээр бал сараа хөгжилтэй өнгөрөөж байгаа гэнэ. Жастин, Жессика нар бал сарынхаа хугацааг нэлээн урт товлосон бөгөөд тэд өөр өөрсдийн ажилдаа арваннэгдүгээр сарын 17-ноос эргэн орох төлөвлөжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж