Иргэдийн оролцоо хэлэлцүүлэг болж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Иргэдийн оролцоо хэлэлцүүлэг болж байна

“Иргэний эрхийн гүүр төв” төрийн бус байгууллагаас өнөөдөр 14.00 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордонд  “Дүүрэг орон нутгаа удирдахад иргэдийн оролцоо хяналь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Иргэн бүрийг өөрсдийн эрхээ эдлэж орон нутгийн засаг захиргааны бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц буюу Төлөвлөлт, Хэрэгжүүлэлт, Гүйцэтгэлийн явцад хяналт мониторинг хийх, Хүрсэн үр дүнг үнэлэн Тайлагнах гэсэн  бүхий л шатанд иргэд шууд болон шууд бус хэлбэрээр оролцож, орон нутгаа удирдаж хянахад оролцох иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 хорооны 1000 орчим иргэдийг хамруулан энэхүү цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм байна.

Хэлэлцүүлгээр

  • Дүүргийн төсөв, хөрөнгө оруулалт ба иргэдийн оролцоо, хяналт
  • Экологийн цэвэр, аюулгүй орчинд, эрүүл амьдрах эрх 
  • Хууль болон бодлого боловсруулахад иргэдийн оролцоо, хяналт 
  • Хувьчаа ба иргэдийн орлого гэх мэт сэдвүүдийг хөндөн ярилцана.
А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж