Лэди Гага Адельтэй барьцав

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Лэди Гага Адельтэй барьцав

Этгээд хэв маяг бүхий хувцаслалт, хит дуунуудаараа үргэлж анхаарлын төвд байдаг дуучин Лэди Гага бусад хүмүүсийн шүүмжлэл, дургүйцлийг тэр бүр ойшоодоггүй нэгэн билээ. Гэхдээ алдарт дуучин маань сүүлийн үед мэдэгдэхүйц хэмжээгээр жин нэмснээсээ болж хүмүүсээс таргалсан гэх үг их сонсчээ. Лэди Гага хүмүүсийн энэхүү үгийг эмзэглэж хүлээж аваагүй ч өөрийнх нь биеийн жинд  бусад хүмүүс хэт их анхаарал хандуулж байгааг шүүмжилж, биеийн жингийн тал дээр Британийн дуучин Адельтэй барьцсан байна.

Лэди Гага энэ талаар нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би жин нэмсэн хэдэн зургаа интернэтэд тавьсны дараа хүмүүс бүгд л намайг таргалжээ гэх болсон. Манай ээж хүртэл над руу залгаж, “Чи чинь жин нэмээ юу даа?” гэж асуусан. Харин би хариуд нь “Хүн болгон надад жин нэмсэн байна гэж хэлэх юм. Энэ бол миний хувьд асуудал биш. Хүмүүс намайг тарган гэж хэлсэн ч би тоохгүй” гэсэн.  Үнэнийг хэлэхэд би 13 кг жин нэмсэн. Гэхдээ Адель надаас илүү тарган ш дээ. Тийм атал хүмүүс Аделийн биеийн жингийн тухай юу ч ярьдаггүй” гэж барьцжээ. Мөн цааш нь тэрээр Аделийн өөртөө итгэлтэй байдлыг биширдэг тухай болон дотоод гоо сайхны тухай ярьсан байна.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж