Орц: 8 порц
Көфтэ буюу котлетэнд:
- 1 кг машиндсан мах
- 2 ш сонгино, арилгаад үрсэн
- 1 сармис, хумслаад арилгаад үрсэн
- 6 амны халбага гарам масало
- 1 багц яншуй, жижиглэн хэрчсэн (coriander), хүсвэл
- 1 амны халбага чили соус (chilli sauce)
Сервислэхэд:
- 8 ш пита талх (pitta breads)
- 4 ш улаан лооль, угаагад цагиргалан зүссэн
- тал улаан байцаа нарийхан хэрчсэн
- 1 ш улаан сонгино, хагас цагирган хэлбэртэй хэрчсэн (хүсвэл)
- тараг
Бэлтгэх нь:
- Томхон саванд махаа хийнэ. Котлетний бусад орцоо давсны хамтаар нэмээд гараараа сайтар нийцүүлэн хутгана. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ 16 тэнцүү хуваан жижгэвтэр котлетний хэлбэрт оруулна.
- Ингэж бэлтгэсэн көфтэгээ хүсвэл ил гал дээр хүсвэл тосгүй хайруулын тавганд багтах хэмжээгээр нь хийн махаа болж шаргалттал тал бүрээр 5-6 минут шараад халаасан пита талх хэрчсэн ногоонуудын хамтаар сервислэнэ.
Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/