BMW 122,000 мотоциклээ засварт дуудлаа | News.MN

BMW 122,000 мотоциклээ засварт дуудлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

BMW 122,000 мотоциклээ засварт дуудлаа

“BMW” компани дэлхий даяар худалдаалагдсан 122,000 мотоциклтээ засвар хийх хэрэгтэй байгаа тул эргүүлэн дуудаж байна гэж зарлалаа. Асуудал нь, тоормосны системд гарч болзошгүй ноцтой гэмтэл гэнэ. Одоогийн байдлаар тоормосны системтэй холбоотой ямар нэг ноцтой аваар осол гараагүй ч цөөн тооны хэрэглэгчээс гомдол хүлээж авсан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн. Тоормосны системийн гэмтэл үүсч болзошгүй мотоциклуудыг 2006 оны наймдугаар сар, 2009 оны тавдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн юм байна. Зарим хүмүүс хэдийн тоормосны системээ шалгуулж, засвар хийлгүүлсэн ч, үндсэн гажиг засагдаагүй хэвээр байгаа. Засварт дуудсан мотоциклуудад дараах загварууд багтаж байна. Үүнд: R 1200 GS Adventure, R 1200 GS, R 1200 R, R 1200 RT, R 1200 ST болон K 1200 GT .

“BMW” компани өргөн хэмжээний засвар зохион байгуулах гэж байгаа талаар дилер компаниуддаа дөрөвдүгээр сараас мэдэгдэж эхэлсэн. Засварт дуудагдсан загварын мотоциклтой хэрэглэгчид ойрын хэд хоногийн дотор мотоцикл борлуулсан дилерүүдээс засварын тухай захидал хүлээж авна гэж “BMW”-ийн хэвлэлийн төлөөлөгч ярьсан. Их Британийн мотоцикл эзэмшигч зарим хүмүүст ирсэн захидалд доргилтноос болж урд тоормосны дамжуулах хоолойд цууралт үүссэний улмаас тоормосны шингэн асгарч, тоормос яваандаа гэмтэлтэй болох буюу ажиллагаагүй болж болзошгүй эрсдэлтэй. Гэхдээ тоормосны шингэн хангалттай байгаа үед мотоцикл унахад эрсдэлгүй гэж дурдсан байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-19 202.179.20.239

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж