Эхлэхэд хэзээ ч оройтохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Эхлэхэд хэзээ ч оройтохгүй

Гучин насандаа карьераа эхэлж болох уу . Хэрэв гучин тав , дөчин настай бол яах вэ. Нэг хэсэг нь үүнийг үгүйсгэж. Харин нөгөө хэсэг нь тун өөдрөгөөр харж байна. Харин амьдрал дээр бол хэзээ ч эхэлсэн хожимддоггүй л юм.
Аз жаргалтай амьдрахад заримдаа азгүйдэл “тус” болдог. Бидний өгүүлэх бяцхан түүх үүнийг нотлох байх.

“ Нэгэн сайхан өдөр мэдээж миний хувьд бол аймшигтай өдөр, нөхөр маань таван нас тай охин бид хоёрыг толгой хоргодох юу ч үгүй хаяад явж билээ. Тэгэхэд би 2 8 настай, арван жилийн туршид хийж сурсан цорын ганц ажил нь гэрийн эзэгтэй. Охиноо эмээд нь өгчихөөд ганцаардал дунд, өөрийн зовлон гунигийг өөртэйгээ л хуваалцаж , бүтэн долоо хоногийн туршид гэрээсээ ч гарсан гүй. Би бүр цөхөрчихөөд байсан.

Хөргөгч ганц ширхэг өндөгнөөс өөр юу ч үгүй хоосроход л би одоо боллоо. Ажил хайх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Өдөр бүр боломжит бүх л компани руу уйгагүй утасдсан. Амихандаа би нарийн бичиг, менежерийн ажил хийчих санаатай. Гэтэл гуч дөхсөн, арчиж угаахаас өөр юу ч чадахгүй гэрийн “авгайд” эсвэл цэвэрлэгч, эсвэл сав угаагчийн ажил л олдож байлаа. Ганцхан л гарц надад харагдсан. Энэ нь, одоо хамгийн эрэлттэй, нэр хүндтэй ямар нэгэн мэргэжил эзэмших хэрэгтэй гэдгийг ухааарсан. Толгойд хамгийн түрүүнд нягтлангийн ажил бодогдсон. Бүх л ко мпанид нягтлан хэрэгцээтэй. Бас ажлаас халагдах бол хамгийн сүүлд л халагдана.

Зүрхээ чангалж аваад үлдсэн ганц алтан бөгжөө зарж, нягтлангийн оройн дамжаанд орж сурсан. Сурахын хажуугаар өөрсдийгөө тэжээх хэрэгтэй байсан тул би компаниуд руу шантралгүй утасдсаар л байсан. Миний гаргасан тэвчээр нэг л өдөр шагнагдаж, нэгэн арилжааны банк сул орон тоо байгааг мэдэгдсэн. Гэхдээ үнэндээ нягтлантай ямар ч холбоогүй, боловсрол ч шаардахгүй ажил байсан л даа.

Миний ажлын үүрэг юу болохыг лавлахад, “Факс илгээнэ , факс хүлээж авна”. Гэсэн товч тодорхой хариулт өгсөн. Тэгэхэд л би хамгийн анхныхаа дүгнэлтийг гаргасан юм.

• Амьдралын ямар ч өөрчилөлт айдсыг дагуулдаг. Та түүнийг даван туулж чадсан бол амжилт хүртэл нэг алхам хийчэхлээ гэсэн үг.

• Ажил хайж байхдаа цагийг хоосон гарздах хэрэггүй. Хажуугаар нь ямар нэг хэл сур, компьютер, нягтлангийн дамжаанд яв. Хэр олон зүйлийг хийх чадвар эзэмшинэ, төдий хэмжээгээр ажил олох шанс олширно. Хамгийн гол нь өөдрөг бус, унжигар бодлуудад цаг битгий гаргаарай.

• Ажилд орох “Супер” санал хүлээн цаг алдах хэрэггүй ч бас зөвшөөрсөн анхны саналыг уухайлан шүүрэх шаардлагагүй. Та ц э вэрлэгчийн ажлыг хэзээ ч хийж амжина шүү дээ . Шинэ ажил – миний хувьд банкны жижиг албан хаагч байсан. Харин цалингийн хувьд гүйж, гүйж эцэст нь тун шалигүй мөнгө авна. Энэ ч бас гайгүй. Гол нь нэр хүндтэй банкны ажилтан болчихсон шүү. Цаашид, дэвшихийн тулд өөрийн үүрэг хариуцлагаас гаднах ажлыг хийхэд ч бэлэн бай. Нарийн бичгийн хүсэлтийг биелүүлэхээс эхлээд юу ч байж болно. Ингээд хамт олон чинь “уярч”, танд итгэл хүлээлгэж эхэлдэг. Банканд хоёрдугаар нарийн бичгийн орон тоо гарахад намайг шууд томилсон юм. Энэ бол миний хувьд том ялалт байсан.

• Юуны өмнө ажилд орсон анхны өдрөөсөө л өөрийн эргэлзээг ял. Ямар зорилт өөртөө тавина яг тийм л үр дүн гарна, тэр хэмжээнийхээ “шагналийг” хүртэнэ. Ер нь ихэнх ажил олгогчид сөрөг муу нөлөөтэй хүмүүсээс зайлсхийдэг болохыг анхаараарай. Өөрт итгэлгүй, гэмшсэн царай битгий үзүүл. Бусдаас илүү гарахгүй ч дордохгүй хувцасла. Амжилт таны “гардероб”-оос эхэлдэг гэдгийн сануулчихад илүүдэхгүй. Даны гадаад төрхөнд дотоод итгэл үнэмшил чинь илэрч л байх хэрэгтэй юм.

• Хамт олонтойгоо үгээ ололц. “Шинэков” тун өвөрмөц орчинд оршин тогтнох хэрэгтэй болдог. Залуу хамтрагчаас насаараа зааглагдана, Харин архагууд мэргэжлийн түвшингээрээ ялгарна. Ямар нэг таагүй явдалд өртчихгүйн тулд залуучуудтай ажил хэргээ зөвлөлдөж, харин үеийнхэнтэйгээ дотно харьцаа тогтоох хэрэгтэй.

• Нэр хүндгүй ажлаасаа ичих хэрэггүй, харин түүнийг сургалтын төв гээд л ойлгочих. “сургалтад” сайн дураараа явж, дадлага, чадвар хамгийн гол нь туршлага хуримтлуулж байна гээд бод. Судалгаагаар, ажил олгогчид хэдий өөр мэргэжилтэй байлаа ч ажлын туршлагатай 28 – 45 насныханд илүү таатай ханддаг нь тогтоогдсон байдаг.

• Таныг карьер хөөлгөх гэж ажилд аваагүй, харин өөрт оногдсон ажилдаа эзэн болохыг л шаардана. Тиймээс яарах хэрэггүй. Нарийн бичгээр дэвшсэн миний хувьд эдийн засагчийн мэргэжлээр суралцахын зэрэгцээ банкны ажилтай нарийн танилцах өргөн боломж нээгдэж байна. Бас ажлын шугамаар өргөн хүрээг хамарсан танилуудтай болж амжсан.

• Та өөрийн карьераа эхлэхээр шийдсэн бол “төрөлх” компанидаа л лав биш шүү . Таныг “гарын зарц “ байсныг мэдэхгүй шинэ компаниас карьераа эхэл. Энд та өөрийгөө илүү өндөр түвшний хүн гэдгээ мэдрэх болно.

• Ер нь хэд хэдэн аж лыг зэрэг хайж , хийсэн тэр хүн хождог.Яагаад гээч. Ар тал чинь илүү баталгаатай байхад бүх зүйл ОК биз дээ. Тэр тусмаа туршлагагүй залуусын сэтгэлийн хөөрөл, амбицийн дэргэд ахимаг насныхны амьдралын туршлага, ажлын чадвар үнэлж баршгүй “баялаг” юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж