Пакистанд халдлагын улмаас 18 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Пакистанд халдлагын улмаас 18 хүн амь үрэгджээ

Пакистаны Белужистан мужийн Куздар гэх жижиг хотод зэвсэглэсэн этгээдүүд шатахуун түгээгүүр рүү гал нээснээс 18 хүн амь үрэгдэж, томоохон гал гарсан байна. Хохиргчдын дунд долоон эмэгтэй, дөрвөн хүүхэд байсан бөгөөд тэд шатахуун түгээгүүрийн ойролцоох автомашинд сууж байжээ. Гэрчүүдийн яриагаар зэвсэглэсэн этгээдүүд шатахуун түгээгүүрийн ойролцоо зогсч байсан машинтай хүмүүс рүү гал нээж, хөнөөгөөд шатахуун авч байсан өөр нэг машиныг буудсанаар дэлбэрэлт болж, гал гарсан байна. Одоогоор халдага үйлдэгч этгээдүүд хэн болох талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа ба тус халдлагын хариуцлагыг ямар нэгэн зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байгаа аж. Гэхдээ Белужистан муж нь Талибан болон аль-Кайда бүлэглэлийн гол түшиц газруудын нэг юм байна. Мөн тус хотод сүүлийн үед Суннит болон Шийтүүдийн хооронд халдлага гарах нь ихэсчээ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж