Крис террористын дүрд хувирав

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Крис террористын дүрд хувирав

Дуучин Крис Браун өнгөрсөн лхагва гаригт “West Hollywood”-ийн “Supper” клубт болсон “Halloween”-ий баярт лалын шашинт араб террористын дүрд хувиран очжээ. Өдгөө 23 настай Крис бууны сум мөрөндөө зүүж, Араб эрийн толгойн өмсгөл зүүж, хар нүдний шил зүүсэн байсан нь олны анхаарлыг татжээ. 

Мөн Крис “Halloween”-ий баярын зургуудаа фэнүүддээ үзүүлэхэр өөрийн Twitter хуудсанд тавьсан байна. Түүнчлэн тус үдэшлэгийн үеэр Крисийн экс найз бүсгүй Рианна мөн оролцож, экс хосуудыг тойрсон ээлжит цуу яриа дахиад л дэгдсэн байна. Учир нь үдэшлэгийн үеэр Рианна, Крис нарыг хамт нэг ширээнд сууж, үдэшлэгт ирэхдээ ч хамт ирсэн хэмээн зарим эх сурвалжуудаар мэдээлсэн гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж