Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн төсөл “уналаа”

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн төсөл “уналаа”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 50 гаруй хувийн саналаар “Эл төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзэж, төсөл уналаа. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Р.Бурмаа, Д.Батцогт нар санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. Үзэл баримтлалын тухайд сумын Засаг даргыг иргэд сонгодог байх тогтолцоонд шилжүүлэхээр тусгаад байв. Гэвч хуулийн төслөөр санал хураах үед чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байсан нь ийнхүү төсөл унахад дэмжлэг боллоо.

Ингэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж