“Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарч байгаа. Манай нефьт импортлогчид нийлүүлэгч компаниа бусад орнуудад зарж байгаа шигээ Монголд хямд зарахыг шаардах үүрэгтэй. Шатахуун түгээх станцуудаар олон нийтэд зардаг шатахуун бол нийт шатахууны худалдааны 40 хувийг эзэлдэг. Иймд Засгийн газрын зүгээс жижиглэнгийн шатахууны үнийг нэмүүлэхгүй байх тал дээр санаа тавьж байгаа” хэмээн тэрбээр “Eagle news” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Жижиглэнгийн шатахууны худалдаанд Монгол банк 120 сая ам.долларын дамжуулан зээлдүүлэх зээл олгох санал тавьсан байгаа. Зээлийн хүүгийн өсөлт болон валютын ханшийн зөрүүнээс хамгаалахад зориулж Засгийн газар батлан даалт гаргаж, Монгол банкнаас 3 жилийн хугацаатай 120 сая ам.долларын зээл санал болгосон байгаа юм.