Зимбабве сонгуулийн шүүх байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Зимбабве сонгуулийн шүүх байгуулна

Зимбабвегийн сонгуулийн хорооноос ирэх оны эхний хагаст болох улс төрийн сонгуультай холбоотойгоор хүчирхийлэл, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд шүүн хэлэлцэх тусгай сонгуулийн шүүх байгуулахаар болжээ. Тус шүүхээр улс төрийн зорилготойгоор санаатай мөргөлдөөн, хүчирхийлэл гаргах, сонгуулийн үр дүнг эсэргүүцэх, будлиантуулсан аливаа хуулийн этгээдийн хэргийг шүүн таслах юм байна. Түүнчлэн сонгуулийн шүүх байгуулахтай холбоотойгоор шүүгч нарыг ч  тусгайлан бэлтгэх гэнэ. Сонгуулийн шүүх нь Сонгуулийн хороотой хамтран ажиллаж, сонгуулийн хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох, ял оноох үйл ажиллагаа явуулах аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж