Хар салхины гамшиг 50 тэрбумаар үнэлэгдэх нь

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хар салхины гамшиг 50 тэрбумаар үнэлэгдэх нь

АНУ-ын Луизианна мужаар 2005 онд дайрсан "Катрина" шуурганы үр дагавар 45 тэрбум ам.долларын хохирол дагуулсан гэх Insurance Information Institute байгууллагын мэдээ бий.

Тэгвэл өдгөө АНУ-ын зүүн эргийн мужуудыг сүйдээд буй Сэнди шуурга АНУ-ын эдийн засагт 30-50 тэрбум ам.долларын хохирол учруулна гэсэн урьдчилсан тооцоо байна. Үүнээ даатгалын компаниуд 10-20 тэрбумын хохирол амсана гэж Америкийн “Eqecat” гэх судалгааны төвөөс мэдээлжээ.

“Eqecat” нь байгалийн элдэв гамшгийн үр дагаврын загварыг гаргах талаар мэргэшсэн компани  бөгөөд өмнө нь тус компанийн дүгнэснээр даатгалын компанийн алдагдлыг 5-10 тэрбум ам.доллараар үнэлсэн байжээ. Харин одоо цахилгаан тасралтын цар хүрээ мөн метро усанд автсан зэргээс үнэлгээгээ дахин нягтлахад хүрчээ.

Луизианна мужаар 2005 онд дайрсан "Катрина" шуурганы үр дагавараас энэ удаагийн хохирол бага байгаасай гэж шинжээчид хүсч байгаа. Тэр үед “Катрина” 45 тэрбум ам.долларын хохирол дагуулсан гэж Insurance Information Institute байгууллага мэдээлж байв.

Харин  AccuWeather Enterprise Solutions төвийн шинжээчид хохирлыг их байна гэж буй. “Хохирол “Катрина” шуурганыхаас их, 100 тэрбум гаруй ам.доллар болж магадгүй” хэмээн тус компанийн цаг уурч Майк Смит (Mike Smith) USA Today сонинд ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж