Монгол-Оросын хамтарсан хурал, үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Монгол-Оросын хамтарсан хурал, үзэсгэлэн болно

Монгол-Оросын найрамдлын гэрээний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Түүхт ойг тохиолдуулан Монгол-Оросын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Ворота в Азиф-2012” олон улсын  үзэсгэлэн энэ дүгээр сарын 6-8-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох гэнэ. Үзэсгэлэн болон дугуй ширээний ярилцлагыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын Эрхүү, Томск, Омск мужуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, Томск мужийн захиргаа болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнгийн үеэр өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүнийг дэлгэх бөгөөд ойн хүрээнд ОХУ-ын талаас эрчим хүч, барилга, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан, мал эмнэлэг, уул уурхай, усны тоног төхөөрөмж, аялал жуулчлал, зам тээврийн чиглэлээр бизнес эрхлэгчид оролцох ажээ. Харин уулзалт ярилцлага ирэх лхагва гаригт 10.00 цагт МҮХАҮТ-д болох юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж