ХКН-ын Төв хорооны хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

ХКН-ын Төв хорооны хурал эхэллээ

Хятадын коммунист нам /ХКН/-ын ээлжит 18 дугаар их хурал зургаа хоногийн дараа эхлэх гэж байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа уг их хурлын оршил болох ХКН-ын Төв хорооны VII бүгд хурал өндөр­жүүлсэн аюулгүй бай­дал дор ажлаа эхлүүлсэн байна.  Хур­лаар ХКН-ын 18 дугаар их хурлын товыг албан ёсоор зарлах ажээ.

Эрх баригч намын их хурал болох гэж байгаатай холбогдуулан Бээжин хотод онц байдал сахиж эхэлжээ. Бээжин хот энэ арваннэгдүгээр сарын 16-ныг дуустал онц­гой бэлэн байдлын дэглэмд шил­жсэн байна. Бээжингийн төв хэсэг, Тянь Ань Миний тал­бай, түүний зэргэлдээх дүүр­гүүдэд нийгмийн хэв журмыг сахиулах нэмэлт арга хэмжээ авчээ.

Бүгд хурлаар ХКН-ын Төв хорооны тайлангийн төс­лийг хэлэлцэх бөгөөд БНХАУ-ын дарга, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао үг хэлэх юм байна.

Удахгүй болох ХКН-ын их хурлаар намын удирд­лагуудыг шинээр сонгож, 2013 оны гуравдугаар сард болох Бүгд Хятадын Ардын төлөөлгчдийн Их  Хурал буюу парламентдаа танилцуулах юм. БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Си Жиньпин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар Шадар сайд Ли Кэцяныг томилох магадлал өндөр байгаа юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж