![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/b9c8cc4020771ac6/ad0695bbbfb49a07original.jpg)
Түүнчлэн үнэ ханшийг тогтворжуулах хүрээнд Засгийн газар тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч алслагдсан аймгуудад энэ нь нөлөөлөхгүй байгааг УИХ-ын гишүүн А.Тлейхан хөндөв. Баян-Өлгий аймагт өнгөрсөн долдугаар сард 25 кг шуудай гурил 25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 37 мянган төгрөгт хүрчээ. Үүнд тээврийн зардал хамгийн ихээр нөлөөлж буй юм байна. Нефтийн бүтээгдэхүүний хувьд ч Улаанбаатар хотод борлуулагдаж байгаагаас литр тутамдаа 300 төгрөгийн үнэтэй болохыг онцоллоо. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Засгийн газраас хэрэгжүүлэх бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах таван дэд хөтөлбөрт өдөр тутмын сонинуудад бичсэнээр 720 тэрбум төгрөг шаардагдах болж байна. Хэрвээ хөтөлбөр амжилттай хэрэгжиж чадахгүй бол энэ хэрээр ард иргэдийн нуруун дээр ачаа ирэх болж буйг ч сануулсан юм.
Хуульд зааснаар Засгийн газрын цаг нэг цаг 30 минут үргэлжлэх ёстой бөгөөд дээрх цаг дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө хэлэлцэж байсан асуудлаа үргэлжлүүлж байна. Энэ нь сумын Засаг даргад нэр дэвшигчийг багийн хурлаас хэлэлцэн, ИТХ-д санал болгон хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ёсчилдог байх тухай асуудлыг хэлэлцэж байна.