Колумбид баярын үеэр халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Колумбид баярын үеэр халдлага үйлджээ

Колумбийн Прадера хотын төв талбайд  “Halloween” баяр тэмдэглэж байсан олон зуун хүмүүсийн хажуугаар өнгөрч явсан мотоциклтай хоёр этгээд тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаас 30 гаруй хүн гэмтэж бэртсэний 14 нь хүүхэд байжээ. Хохирогчдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч одоогоор гурван хүүхдийн бие тааруу байгаа гэнэ. Прадера хотын цагдаагийн газраас халдлага үйлдэгч этгээдүүдийг хар тамхины бүлэглэлийн гишүүд хэмээн сэжиглэж байгаа аж. Мөн тэд хотын цагдаагийн газрыг дэлбэлэхээр зэхэж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж