
Жил жилийн номын баяр өөр өөрийн гэсэн онцлог үйл явдалтай байдаг. Энэ удаагийн баярын онцлог нь 2012 онд бүтээгдсэн шинэ бүтээлүүдийг онцлон танилцуулхаар төлөвлөжээ. Учир нь энэ жил номын салбарынхны хувьд оюуны өндөр бүтээмжтэй, үйл явдал ихтэй жил болж байна.
Уншигч та шинээр гараад эрэлт ихтэй байгаа бүтээлүүдийг авч амжихгүй байгаа бол гурван өдрийн турш зохион байгуулагдах номын баярын өдрүүдээр зав гарган зочлоорой. Уламжлал ёсоор ном хэвлэлийн байгууллагуудаас эрхлэн гаргасан бүтээлүүд болон хуучин ховор номын худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй, 5-50% хямдралтай худалдаа, энэ жилийн онцлог номуудын танилцуулга, шинэ номын нээлт болох юм.
Г.ДАРЬ