Хөдөлмөрийн аюулгүй байдлын сэдэвт хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сэдэвт хурал болно

Уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа бүхнээс чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа нь статистикээс харагдаж байгаа. Тухайлбал, 2009 онд 77, 2010 онд 85, 2011 онд 76 осол гарсан байна.

Тэгвэл энэ талаар хэлэлцэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” сэдэвт хурал энэ сарын 6-нд “Кемпински” зочид буудалд болно. “Аюулгүй ажиллагаагаар нэгдье” уриан дор зохион байгуулагдах тус хуралд салбарын яамны зүгээс “Уул уурхайн салбарт ХАБЭА-н талаар төрөөс баримтлах бодлого, цаашдын чиглэл” сэдэвт илтгэл тавих юм. Мөн “OSHAS 18001 стандартын тухай танилцуулга”, “Аюулгүй байдал, Австрали улсад”, “Аюулгүй байдал Канад улсад” зэрэг илтгэл тавих аж. 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж