Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол

“Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол” хэмээх нэвтрүүлэг өнгөрсөн наймдугаар сард BBC телевизээр цацагдсан билээ. Британийн “Стаффордшир” алтны уурхайд 15 жил ажилласан, үе дамжсан уурхайчин Крэйг Нотман хувиараа ашигт малтмал олборлогчдын ажил амьдралтай танилцахаар Монголд ирнэ. Тэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн Сүхбаатарынд арав хонож, түүнтэй хамт гар аргаар алт олборлон, туршлага хуваалцдаг юм. Хатуу ширүүн уур амьсгалтай нутагт, хүнд нөхцөлд туйлдталаа хөдөлмөрлөхдөө байгалийг тамтаггүй сүйтгэж байж хэдхэн төгрөгийн орлого олдог нь Крэйг Нотманы сэтгэлийг ихэд эмзэглүүлжээ.

Нутагт нь уурхайчид ахан дүүс мэт дотно байж, нэг нэгнийхээ төлөө санаа тавьдаг бол Монголд “нинжа” нар нэгийгээ дээрэмдэж, хувин шорооны төлөө юу ч хийхэд бэлэн байгаа нь Крэйгийн гайшралыг хамгийн их төрүүлсэн байна. Гадныхныг Монголд ирэхэд аль муу муухайгаа үзүүлдэг гэж бид дургүйцдэг. Гэхдээ хөндлөнгийн нүдэнд бидний амьдралын үнэн мөн хөндөгдөж буйг буруутгах аргагүй. Хууль дүрэмд захирагддаггүй хувиараа ашигт малтмал олборлогчдын асуудлыг хэрхэн шийдэх аргыг өнөөдрийг хүртэл олоогүй л байна. “Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол” нэвтрүүлгийг MMJ монгол хэлнээ хөрвүүлэн үзэгчдэдээ хүргэсэн юм.

Энэхүү сонирхолтой нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ хүлээн авч үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж