Бүх цаг үеийн хамгийн алдартай сүрчигнүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Бүх цаг үеийн хамгийн алдартай сүрчигнүүд

Цагийн шалгуурыг давсан одоо үнэ цэнээ алдаагүй бүх цаг үеийн эмэгтэйчүүдийн хамгийн дуртай сүрчигнүүдийг  нэрлэж байна. Магадгүй таны дуртай сүрчигний нэг ч байж мэднэ.

Chanel No. 5
Уг сонгодог сүрчгийг 1921 онд Chanel гаргасан юм. Өөрийн компанийн нүүр царай болсон уг сүрчиг маш зөөлөн бас шинэчилсэн хувилбар нь эмэгтэйчүүдэд маш их  таалагдсан юм. Цэцгийн тансаг үнэр гайхалтай хоршсон уг үнэртэн үдшийн цагаар түрхэхэд хамгийн  тохиромжтой. 

Shalimar
1925 онд Гуэрлен загварын ордонд гаргаж авсан бөгөөд сарнай болон ваниллийн үнэртэй уг сүрчиг нь дурлалт хосын хайрыг бэлгэдсэн гэнэ.

Eclat d’Arpиge
Арпи 1927 онд өөрийн охин Маргаретдаа зориулж бүтээсэн сүрчиг. Нэгэн алдартай хөгжмийн нотны нэрээр нэрлэсэн уг сүрчиг эгэл жирийн эмэгтэйгээс эхлээд орчин үеийн эмэгтэйн таашаалд ч хүрсэн юм. 

L’Air du Temps
Францад хамгийн алдартай сүрчиг.  L’Air du Temps нь ягаан башир, сарнай, мэлрэг, хүдрийн заар болон зандан модны ер бусын зохицол нь үгүйсгэхийн аргагүй нарийн мэдрэмж төрүүлдэг аж.

Fracas
Роберт Пикөйн зохиосон уг сүрчиг 1948 онд худалдаанд гарсан байна. Чангаанз, жүржийн цэцэг болон мэлрэг, май цэцэг, зандан мод, заар, хуш, царсны хөвдний ер бусын хоршил.   

Tresor
Tresor 1989 онд анх худалдаанд гарсан бөгөөд сонгодгуудын тоонд зүй ёсоор орж байна. Зөөлөн хэдий ч сарнай, хонин бор, зандан мод, заарын үнэр нь ухаан  алдуулам аж.

Joy
1930 онд  Жан Патогын зохиосон уг сүрчиг нь бүх цаг үеийн хамгийн алдартай сүрчиг юм. Joy бол мэлрэг болон сарнайн  найрлагатай маш ховор тосноос гаргаж авсан сүрчиг юм.

Pour Femme
Bvlgari 1994 онд цэцгийн үнэртэй уг сүрчгийг үйлдвэрлэсэн юм. Мэлрэг цэцгийн цай, сарнайн үнэртэй уг сүрчиг нь маш өвөрмөц шилэнд савлагдсан байдаг. 

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж