Угандагийн албаны хүмүүсийн мэдээлснээр Зүүн Африкийн орнуудад 17 сая гар утас байгаагийн 30 хувь нь брэндийн утаснуудыг дууриалгаж хийсэн хууль бус хуурамч утаснууд байдаг байна. Уганда улс ийнхүү гар утаснуудын хуурамч жинхэнэ эсэхийг шалгахдаа 15 оронтой “IMEI” бүртгэлээр ялгаж, хууль бус хуурамч утаснуудыг илрүүлэх аж. Учир нь хуурамч утаснууд “IMEI” код байдаггүй гэнэ.
Харин Угандагийн Харилцаа холбооны хорооноос дээрх хуурамч утаснуудтай тэмцэх хэд хэдэн зохион байгуулалттай хэлтэс, агентлагуудыг гарган ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн Кени улсын хувьд мөн өнгөрсөн аравдугаар сараас эхлэн гар утаснуудыг дууриалган хийсэн хуурамч утаснуудыг сүлжээнд холбохгүй байх арга хэмжээг авч эхлээд байгаа гэнэ.