Саудын Араб сэргээгдэх эрчим хүчний эх орон болно

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Саудын Араб сэргээгдэх эрчим хүчний эх орон болно

Саудын Арабын вант улс ирэх хорин жилд эрчим хүчний салбараа шинэчилж, 100 хувь сэргээгдэх эх үүсвэр ашигладаг болохоор төлөвлөж байгаа  тухай хунтайж Турки аль-Файсал Бразильд болсон Дэлхийн эдийн засгийн зөвлөгөөний үеэр мэдэгджээ. Саудын Араб 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглагч орон болохын тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах үйлдвэрүүдийг барьж, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Тэд түлшний хэрэглээний гуравны хоёрт газрын тос, байгалийн хийг ашигладаг бөгөөд үүнийг нарны эрчим хүчээр орлуулах бүрэн боломжтой гэж үзжээ. Саудын Арабаас энэхүү төслийн хүрээнд нийслэл Эр-Рияд хотод  нарны эрчим хүч хураагуурын 31401 кв/метр талбай бүхий үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан бөгөөд нарны эрчим хүчийг ашиглах төсөлд нийт 100 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж