Америкийн шилдэг сахалтай эрийг тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Америкийн шилдэг сахалтай эрийг тодруулав

Адам Пол Косгроув

Америкийн Сахлын хүрээлэн гэх байгууллагаас шилдэг сахалтныг шалгаруулж, шагнал гардуулжээ. Тус байгууллагын албан ёсны сайтад Роберт Гулегийн нэрэмжит шагналын эзнээр Питсбургийн их сургуулийн ажилтан Адам Пол Косгроув гэгч тодорсон тухай мэдээлжээ. Онлайн санал асуулгаар ялагчийг тодруулахад Косгроувын сахал 66 хувийн санал авсан байна. Санал асуулгад 1,3 сая хүн оролцсон гэнэ.

Жагсаалтын хоёрдугаарт Лос-Анжелесийн цагдаа Тони Миано, гуравт парламентын сахиул Терри Гэйнер  нар бичигджээ.

Сахалтнуудын салбар бүрт амжилт гаргаж буйг нийгэмд алдаршуулах зорилготой Роберт Гулегийн нэрэмжит шагналыг 2007 оноос эхлэн гардуулах болжээ. Америкийн сахлын нийгэмлэг нь 1965 онд байгуулагдсан, арилжааны бус байгууллага юм байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж