Говь-Алтайд 1.9 сая орчим мал өвөлжинө

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд 1.9 сая орчим мал өвөлжинө

Говь-Алтай аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил 83 хувьтай байгаа тухай тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. Энэхүү бэлтгэлд малын тарга хүч, өвс тэжээлийн нөөц, бүрдүүлэлт бүгд багтжээ. Тухайлбал, нэг сая 921 мянга гаруй мал тус аймгийн 18 сумын 7504 айл өрхөд өвөлжих бол нийт мал сүргийн 95 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ. Тиймээс аймгийн иргэд, малчид энэ өвлийнхөө бэлтгэлийг хугацааны хувьд хангалттай хангаж байгаа гэж үзэж буй гэнэ. Түүнчлэн аймгийн хэмжээнд малын тарга хүч авалт 95 хувь, өвс тэжээл таталт 77 хувь, давс, хужирын хангамж 100 хувь тэжээлийн хангамж 45 хувь, худгийн бэлэн байдал  97 хувь, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 50 хувь, давс, хужирын хангамж 100 хувь хангагдсан төдийгүй өрхийн өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж