Дархан газрын нийт талбай нь нэг сая гаруй кв.км бөгөөд арлын тэр улсын газар нутгаас 5000 дахин их юм. Энэ районд загас агнуур болон далайн хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарлах нь туна гэх загасны төрлийг устаж үгүй болохоос хамгаалах ёстой хэмээн Дэлхийн онгон байгалийн сангийн (WWF) удирдагч Константин Згуровский үзэж байна.
"Энэ санаанд учир утга бий. Тэр их нутаг дэвсгэрийг ганц улс өөрийн хөрөнгөөр хянаж чадахгүй ч тэр нь хулгай агнуураас хамгаалах баталгааг үүсгэж байгаа сайн талтай. Хэрэв тэр бүсэд ямар нэгэн хөлөг нэвтэрсэн нь илэрвэл тэр нь олон улсын дуулиан дэгдээх болно. Тэр үед арлын нэгэн жижиг улс биш дэлхийн хамтын нийгэмлэг байдлыг хянаж байх боломжтой болно” хэмээн Згуровский тайлбарлаж байна.
Кука ольтриг нь мөн тийм нэртэй улс бөгөөд бүхий л салбарт Шинэ Зеландтай чөлөөтэй харилцдаг. Номхон далайн өмнөд хэсэгт байрлах энэ бичил улсын бүтцэд нийт 230 кв.км талбай бүхий 15 арал багтдаг байна.