Япон улс 2013 оны зуны эцсээр сансрын шинэ “Эпсилон” пуужин хөөргөхөөр төлөвлөж байна гэж японы сансрын агентлаг уламжлав. Хатуу түлшний шинэ пуужин нь орчин үеийн японы Н-2А пуужингаас илүү авсаархан байх аж. Түүний давуу тал–хөөрөх үеийн түлшний зарцуулалт нилээд багасч буйд оршиж байна.Хэрвээ Н-2А пуужингийн хөөрөлтөнд 10 тэрбум иен /128 сая доллар/ шаардагдах бол, “Эпсилон “пуужинд ердөө 3,8 тэрбум шаардагдах юм. Ингэхдээ шинэ пуужингийн ачаа өргөх чадвар Н-2А тай харьцуулбал дөнгөж 10 % байх аж. “Эпсилоны “ хамгийн гол зорилго нь тойрог замд бага болон хөнгөн пуужингуудыг гаргахад оршиж байна. Хоёр жил боловсрогдож байгаа “Эпсилоныг ” бүтээхэд сансрын агентлагаас 20 тэрбум иен /256 сая долл./шаардагдах юм.
Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/