Селена “Glamour”-ын хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Селена “Glamour”-ын хуудаснаа

Диснейн од, залуу дуучин, жүжигчин Селена Гомез Америкийн хамгийн алдартай “Glamour” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын хавтсыг “чимжээ”. Өдгөө 20 настай Селенагийн дур булаам улаан уруул, сэтгэл татам төрхтэй олон зураг тус сэтгүүлд нийтлэгдэх гэнэ. Тэрээр “Glamour”-т ямар ч өө сэвгүй хамгийн дур булаам харагдахыг хүсч даашинзнуудаа сонгосон бөгөөд сонгодог хар, шаргал өнгийн  даашинзтай болон найз залуу Жастин Бибертэй авахуулсан зургуудаа мөн нийтлүүлэх  гэнэ.

Түүнчлэн Селена уг сэтгүүлд өөрийн хувийн амьдрал, тэр дундаа найз залуу дуучин Жастины талаар болон жүжигчний амьрал өөрт нь хамгийн их аз жаргал бэлэглэдэг тухай ярьжээ. Түүний хувьд хамгийн дотно хүн нь түүний ээж бөгөөд уран бүтээлийн хувьд ч хамгийн эрхэм дэмжигч нь гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж