Цэцээ “220”-иос сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Цэцээ “220”-иос сонгуульд өрсөлдөнө

“Нийслэлхүү” цомгоороо нийслэл хотын өнөөгийн байдлыг шүүмжилж, “Өөрчлөлт” дуугаараа нийгэмд мэссэж өгч байсан реппэр Цэцээ сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа гэсэн шум газар аваад байна. Түүний албан ёсны www.facebook.com/Tsetse220000 хуудсанд уг шуумыг батлах зурагт хуудас нийтлэгдэж,  “Нийслэл хүү нийслэлийг өөрчлөхийг хүсч байна, 220-иос ЦЭЦЭ тун удахгүй…” гэсэн уриа дэвшүүлжээ. Энэ талаар ямар нэгэн няцаалт хийхгүй байгаа нь үнэний ортой бололтой. Мөн саяхан байгуулагдсан “Нийслэлхүү“ клуб нь асрамжийн төвүүдэд  хандсан үйл ажиллагаа эрчимтэй явуулж байгаа зэрэг нь нэгийг бодогдуулж байна. Хэрэв “Нийслэлхүү“  сонгуульд ялбал Монгол Улс анх удаа хип хоп иргэдийн хурлынтөлөөлөгчтэй болох бөгөөд хурц хэл, бэлэн цэцэн ширүүн үгийг нь баргийн дарга давж гарахгүй “ДИСС”-лүүлэх аюул нүүрлэх нь ээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж