
зохиолч Брюс Спрингстин болон Жон Бон Жови нар Сэнди хар салхинд орон
гэрээ алдсан хүмүүст зориулж хандивын тоглолт хийхээр болжээ. Дуучин Бон
Жови Нью-Жерсид төрсөн бөгөөд тэрээр хар салхинд олон хүн амиа алдаж,
орон гэргүй болж байгаад харамсч буйгаа энэ үеэр илэрхийлсэн байна.
Брюс, Бон Жови санаачилсан хандивын тоглолт маргааш болох бөгөөд дуучин
Билли Жоел болон Кристина Агелира нар мөн оролцох гэнэ. Хандивын
тоглолт Нью-Йоркийн “Rockefeller” цэнгэлдэхэд орон нутгийн цагаар 20.00
цагт болох юм байна. Тоглолтыг NBC телевизийн сүлжээний Bravo, CNBC, E!,
Syfy гэх мэт сувгуудаар шууд дамжуулан үзүүлэх аж. Түүнчлэн Америкийн
Улаан Загалмайн нийгэмлэгээс хар салхинд өртсөн иргэдэд туслах аян
эхлүүлжээ.
Э.АНХТУЯА