Евро бүсийн ажилгүйдэл дээд цэгтээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Евро бүсийн ажилгүйдэл дээд цэгтээ хүрлээ

Евро бүсийн ажилгүйдлийн төвшин хамгийн өндөр үзүүлэлт болох 11,6 хувьд хүрчээ. Хямралд нэрвэгдсэн Испани, Грект энэ үзүүлэлт хамгийн өндөр байгаа юм. Энэ талаар Европын статистикийн “Eurostat” албанаас мэдээлсэн байна. Есдүгээр сард евро бүсийн 17 оронд ажилгүйдлийн төвшин 11,6 хувьтай байгаа ба эдгээр оронд нийт 18,5 сая хүн ажилгүй байгаа гэнэ. Харин нийт Европын холбооны хувьд ажилгүйдэл өмнөх төвшиндөө буюу 10,6 хувьтай байгаа ажээ. Холбооны өмнөд бүсэд байдал хамгийн тааруу байгаа. AFP агентлагийн мэдээлснээр ажилгүйдлийн төвшин Испанид 25,8 хувь, Грект 25,1 хувьтай байна. Хамгийн сайн үзүүлэлттэй орнуудын жагсаалтад Австри 4,4%, Люксембург (5,2 %), Герман ба Нидерланд ( тус бүр 5,4 %) оржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж