Баян-Агт сумын автозамыг засчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Баян-Агт сумын автозамыг засчээ

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газраас 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар автозам засварлах ажилд Хөвсгөл аймгийн “АЗЗА” компанитай гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу нийт 4.9 км ердийн хөрсөн авто замыг 2300 метр.куб хайрган материалаар сэргээн засварлаж, аадар ширүүн борооны явцад үер буудаг таван хэсэг газарт далан барьсан байна. Шинэчлэн засварласан зам дагуу гэрэлтүүлэг тавьж, орон нутгийн чанартай замыг тэмдэгжүүлэхээр Улаанбаатар хотын “Хөх мөнх сервис” компаниар 50 тэмдэг бэлтгүүлсний дээр 5.5 км хайрган хучилттай замын зураг төсвийг хийлгүүлэхээр “Тарваченбүүлэн” компанитай гэрээ байгуулаад байгаа аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж