Хятадад “Angry Birds” хүрээлэн байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Хятадад “Angry Birds” хүрээлэн байгуулна

Видео тоглоом бүтээгч “Rovio Entertainment” БНХАУ-д өөрсдийн хит тоглоом “Angry Birds”-ийн хүрээлэн байгуулах гэнэ. Салбарын төлөөлөгч Пол Ченийн мэдээлснээр энэ хүрээлэн ирэх оны хоёрдугаар сард нээгдэх аж. “Angry Birds” цэнгээний хүрээлэн Шанхайгаас 125 км-ын зайд Хайнин хотноо сүндэрлэнэ. Ногоон гахай, хорлонтой шувуудын тоглоомын сэдэвт ийм хүрээлэн Финлянд ба Их Британид байдаг бөгөөд Хятадынх гурав дахь нь болох ажээ.

“Rovio Entertainment”-ийн төлөөлөгч тэмдэглэснээр хүрээлэн өдөртөө 400 хүн  хүлээн авах ба тасалбарын үнэ нь 60 юань байх бололтой. Харин тэнд ямар тоглоомууд байрлуулах мөн ямар хэмжээний талбайтай байх талаар мэдээлэл өгөөгүй байна.

“Angry Birds” гэх ууртай бөөрөнхий шувууд тэдний өндгийг хулгайлдаг ногоон гахайнуудтай тэмцэлддэг энэ тоглоомыг Хятадад 190 сая татан авч, тогложээ.
 

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж