
Дуучин бүсгүй өнгөрсөн жилийн долдугаар сард таалал төгссөнөөс хойш түүний хувийн эд зүйлсийг Лондон дахь гэрт нь хадгалж буй юм. Түүнтэй холбоотой бусад эд зүйлсийг “Эми Уайнхаус” сангаас дуудлагаар худалдах гэнэ. Тус сангийн үйл ажиллагааг Эмигийн аав Вич Уайнхаус удирдаж байгаа юм. Түүний мэдээлснээр тус сангаас өнгөрсөн жил Эмигийн “Back To Black” нэртэй хоёр дахь цомгийг 40 мянган ам.доллараар худалдаалж байсан бол энэ удаагийн хуримын даашинз нь 100 мянган еврогийн үнэд хүрээд байгаа гэнэ. Эми өнгөрсөн жилийн долдугаар сард согтууруулах ундаа ихээр хэрэглэсэний улмаас таалал төгссөн бөгөөд түүний цуснаас 416 милогграм алкахол илэрчээ.
Э.АНХТУЯА