Холливудын жүжигчин Кейти Холмсын Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт орших байшин Сэнди хар салхинд өртсөн тул жүжигчин бүсгүй охин Суригийн хамт зочид буудалд амьдарч буй гэнэ. Тэрээр гурван сая ам.доллараар байшингаа худалдан авсан бөгөөд долоо хоногийн дараа гэртээ эргэж очих аж.
Кейти, Сури нар аравдугаар сарын 30-нд “Mark” зочид буудалд Halloween-ий үдэшлэг тэмдэглэсэн аж. Харин Сури охин сүүлийн үед аав Том Крузтэй уулзаагүй гэнэ.
Э.АНХТУЯА