![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/b9c8cc4020771ac6/ad0695bbbfb49a07original.jpg)
Онцлоход, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Ингэснээр давхар татварыг хүчингүй болгох бололцоо нээгдэнэ. Учир нь “Айвенхоу Майнз” компани “Саусгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс тодорхой хувийн татвар авах ёстой ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас боломжгүй болчихоод байгаа юм. Түүнчлэн “Оюутолгой” компани Нидерландын Вант улсад бүртгэлтэйгээс болоод Монгол Улс татвараа бүрэн дүүрэн авч чадахгүйд хүрээд байна. Тиймээс давхар татварын сул талуудыг ашиглан Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх оролдлого хийж буй гадаадын компаниудын үйлдэлд цэг тавихын тулд Засгийн газраас эл асуудлыг УИХ-д оруулж ирээд буй юм.