Хамгийн гол нь маргааш Улаанбаатар хотод нэмэгдсэн үнэтэй шатахуун орж ирнэ гэсэн мэдээлэл бий. Гэтэл аравдугаар сарын 26-нд Уул уурхайн яам, Монголбанк, шатахуун импортлогч компаниудын төлөөллөөс хамтран шатахууны үнийг тогтворжуулах боломжтой гэх гэрээ байгуулсан байгаа. Үүнд дөрвөн компани хамрагдсан бөгөөд цаашдаа бүх компанийг татаж оруулна хэмээж байсан.
Шатахууны үнийг хэлэлцэж байх зөвлөлийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, байгуулах тухай яригдаж байгаа бөгөөд энэ зөвлөл байгуулахаар шатахууны үний талаар тодорхой хариултуудыг өгнө гэсэн тайлбарыг Уул уурхайн яамнаас сүүлийн хоёр сарын туршид өгч ирсэн.
Одоогоор тус яамнаас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.