МАХН-ын буйдантай суултын шалтгаан нь орон нутгийн сонгуулиас үүдэлтэй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын гишүүнчлэлээс гараагүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Үүнийг эсэргүүцэж өнөөдөр 12.00 цагаас МАХН-ын ахмад, залуу гишүүдийн төлөөлөл МАН-ын Тусгаар тогтнолын ордны Энхтайваны өргөн чөлөө рүү харсан төв хаалгыг буйдангаар таглан суулаа. Ахмадууд гартаа лоозон барьж, буйдан дээр суусан бол залуус хоёр хажуугаар нь эгнэн зогсчээ.
Тэд гартаа “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо МАХН-ын 12 хүнийг хуулийн дагуу бүртгэхийг шаардаж байна”, “МАН Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхэд халдахгүй байхыг шаардаж байна”, “Г.Занданшатар, Раднаасэд нар Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд дарамт үзүүлэхээ зогсоо” гэх зэрэг лоозон бариад байна.
Видеог ЭНД дарж үзнэ үү.