Г.Бадамрагчаагийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Г.Бадамрагчаагийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулж, Тагнуулын ерөнхий газарт шалгаж эхэлсэн. Түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр Г.Бадамрагчааг өнгөрсөн наймдугаар сарын 6-нд батлан даалтад гаргасан юм.

ТЕГ-аас түүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлснийг хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн үзэж, прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Г.Бадамрагчааг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж