”Би эмэгтэй хүн” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

”Би эмэгтэй хүн” нээлтээ хийлээ

Монголын кино урлагт Такт продюсингийн бүтээл ”Би эмэгтэй хүн” кино нэгэн шинэ хуудсыг нээж, өчигдөр албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болголоо. Эмэгтэй хүний хатан ухаан, хатуу чанд сэтгэлийн хүч, гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийг харуулсан тус киноны гол дүрд жүжигчин Навчаа, П.Баттөр, А.Төгсбаяр, болон загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг тоголсон байна. Гол дүр болох Навчаагийн тоголсон дүр бүхэн галзуу, дуу чангатай дүрүүдийг бүтээж байсан бол энэ удаад эсрэгээр нь илүү эмэгтэйлэг, дуу цөөхөн эгэл жирийн нэгэн бүсгүйн дүр бүтээсэн байна. Өөрийгөө үзэгчидэд өөр өнцгөөс харуулж, шинэ дүр төрх, эмэгтэй хүний дотоод гоо сайхан, сайхан сэтгэлийг харуулахыг эрмэлзсэн бүтээл болсон байна. Гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшгийн дунд гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх би эмэгтэй хүн, би бол гайхамшгийн дээд гайхамшиг гэсээр энэхүү кино нээлтээ хийлээ. Орчин үед охид бүсгүйчүүд, тэр ч бүү хэл залуучууд маань гоо сайхандаа анхаарч гоо сайхны мэс засалд ихээр орж байгааг нэгэн эмэгтэйн дүрээр хөнгөхөн гаргасан хөгжилтэй мөртлөө, бас авууштай хөөрхөн кино болсон байна гэж үзэгчид сайшааж дүгнэсэн юм. Ингээд киноны нээлтийн зургуудаас сонирхоно уу?

Эх сурвалж: http://www.grandnews.mn/








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж