Монгол Улсыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, тус яамны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны төлөөллүүд зэрэг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Чуулганыг ОХУ-ын спортын сайд Виталий Мутко нээж үг хэлсэн байна. Тус чуулганы гол зорилго нь спортоор дамжуулан энх тайван, эв найрамдлыг түгээхэд оршино. Төлөөлөгчид энэ чиглэлээр илтгэл тавьж, санал бодлоо солилцож байгаа юм.
“Спорт-Энх тайван” олон улсын спортын чуулган 2012.10.31-11.02-ны өдрүүдэд болно. Энэ үеэр Монголын төлөөлөгчид Иран улсын залуучууд, спортын сайд Мохаммед Аббаси болоод Дэлхийн кёрлингийн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нартай ажлын уулзалт хийсэн байна.