-У.Хүрэлсүх гишүүн бүрэн эрхээсээ татгалзлаа. Энэ талаар намын даргадаа урьдчилан хэлсэн байсан уу?
-Надтай нэлээд эрт ярьсан байсан. Гэхдээ УИХ-д хүсэлтээ хэзээ тавих талаар сайн тохироогүй. Ямар ч байсан эхлээд нам дээрээ энэ асуудлыг ярина.
-Ямар шалтгааны улмаас бүрэн эрхээсээ татгалзаж байгаа юм бол?
-Би бол өргөдлийг нь үзээгүй байгаа. Аман байдлаар бол ярилцсан, “Ингэх шаардлага гарч байна гэсэн. Тийм болохоор өргөдлийг нь үзье.
-У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг УИХ хүлээн авсан нөхцөлд МАН-аас хэн УИХ-ын гишүүний тангараг өргөх вэ, хуулиараа?
-Намын листээр сонгогдсон хүн. Хэрвээ нам, УИХ хүсэлтийг нь хүлээж авлаа гэхэд урдуураа таслагдсан хүн гүйгээд ороод ирнэ. Хуультай учраас нэг их асуудал байхгүй. Миний санаж байгаагаар Д.Сарангэрэл дарга орж ирнэ.
-У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайхан гишүүнтэй гар зөрүүлсэн. Асуудал хуулийн байгууллага дээр явж байгаа. Үүнээсээ болж ийм шийдвэр гаргав уу гэдэг таамаг бас явж байна?
-Үгүй ээ, үүнтэй холбоогүй.
-УИХ-ын гишүүн болчихоод өргөдлөө өгч татгалзах эрх зүйн орчин байдаг юм уу?
-Бий.
-Та ямар байр суурьтай байна вэ энэ асуудалд?
-Би энэ асуудлыг нам дээрээ ирэх долоо хоногийн эхээр буюу даваа, мягмар гаригт ярина. Тэгэхээр нам өөрөө асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой. Намаас Сонгуулийн ерөнхий хороо руу шийдвэрээ өгнө. Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон учраас зайлшгүй намын шийдвэр гарах шаардлагатай болно.