Дэлхий дээрх хамгийн сайхан амьдралтай улс нь Норвеги гэнэ. Норвегийн дараа Дани, Швед, Австрали, Шинэ Зеланд, Канад, Финлянд, Нидерланд, Швейцари ба Ирланд жагссан байна.
Судлаачид, эдийн засгийн хөгжлийн төвшин, ажил хэрэгч уур амьсгал, Засгийн газрын үр дүнтэй ажиллагаа, эрүүлийг хамгаалахын төвшин, боловсрол, аюулгүй байдал, хуулиа дээдлэх, хувь хүний эрх чөлөө болон хувийн ашиг орлого гэсэн хэд хэдэн үнэлгээгээр судалгааг гаргасан байв. “Цэцэглэн хөгжих замыг улс орнуудын хэмжээ, уламжлал, соёлыг тооцолгүйгээр математикийн аргаар гаргах боломжгүй. Индекс нь үзүүлж, туршлага нь ололтоо баталж, Засгийн газар нь тайлагнадаг, хууль жамаар өрсөлдөөнөө явуулах, чөлөөт бөгөөд хариуцлагатай ажил хэрэгч орчин зэрэг нь улс орны хөгжил цэцэглэлтийн үндэс нь болдог” хэмээн судалгааны төвийн тэргүүн Жеффри Гедмин ярьж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт нь тэр болгон улс орны бүрэн дүүрэн зургийг гаргаж өгдөггүй гэдгийг ч тэр онцлон хэлжээ.
Цэцэглэн хөгжиж байгаа орны эхний аравт АНУ анх удаагаа багтсангүй. Тэд өнгөрсөн жил жагсаалтын 10-т байсан бол энэ удаад хоёр байр ухарчээ. “Америк мөрөөдөл” аюулын бүсэд байна гэж шинжээчид үзэв. Америк хүмүүс хичээнгүйлэн ажиллаад амжилтад хүрнэ гэж үздэг нь 88-85 хувь хүртэл буурсан байна.
Евро бүсийн хямралын улмаас Европын 33 орны 24 нь чансаа буурчээ. Грек 2009 оны аравдугаар байрнаас 49 хүртэл хойшиллоо. Франц 18-21-т, Итали 30-33-т бичигдсэн байна. Орос нийт 144 орноос 66-д бичигджээ.